Wednesday, October 5, 2011

Б.Билэгтсайхан: Судалгаагаараар хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн цар хүрээ 2-3 дахин өссөн нь ажиглагдсан




Та Монгол улсын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдээс авсан судалгааны талаар яриач?

Манай компани Монголын улсын хөдөө аж ахуйн бизнест зөвлөгөө, холболтын үйл ажиллагаа явуулдаг CHF олон улсын байгууллага нь төслийн үр дүнг хэмжих зорилготой судалгааг саяхан явуулсан.

Энэхүү судалгаанд хэдэн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид хамрагдсан бэ?

Тус судалгаанд 1200 тариаланч, ногоочид, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч компаниуд хамрагдсан байна. Монгол улсын газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймаг, Дархан, Төв аймаг, Улаанбаатар хотын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид идэвхитэй оролцлоо. Судалгаагаар гол үр дүн ямар гарсан бэ? Судалгаагаар Монгол улсын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн орлого, тариалалтын хэмжээ сүүлийн 3 жилд хурдацтай өссөн дүнтэй байна.

Манай компани “CHF” олон улсын байгууллагатай судалгааны нууцлалын гэрээ хийсэн учраас судалгааны илүү үр дүнг олон нийтэд мэдээлэхгүй байх ёстой. Ер нь захилагаар хийж буй бүх судалгаа, төслийн ажил нь захиалагчийн оюуны өмчид хамаарагддаг. Бид мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй байдаг. Ерөнхийд нь дүгнэхэд улсын хэмжээнд өрхийн газар тарилан, ногоон бизнесийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар тогтоогдлоо. Хөдөө аж ахуйн жижиг дунд бизнес эрлэгчдэд газар тариалан, ногоо тарих, арчлах, зоорилох зэргээр сургалт мэдээллийн хэрэгцээ их байдаг. Танай компани энэ зун өөр ямар ажлууд дээр ажилласан бэ? Манайх 6-р сард Уул уурхайн бэлтгэн нийлүүлэгчийн зан төлвийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад бэлтгэн нийлүүлэгч компаниудын тоо нэмэгдсээр байгаа. Манай судалгааны багийнхан “Уул уурхайн барилга, ажлын хувцас, машин механизм, тээвэр, сэлбэг эд анги” зэрэг уул уурхайн зардалд өндөр хувь эзэлдэг бараа, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэгчидийн зан төлөвийг судалсан юм. Мөн уул уурхайн компаниуд нь бэлтгэн нийлүүлэлтийг ямар хугацаанд, дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг, хаанаас, ямар шалгуураар худалдан авалт хийдэг болохыг тодорхойлсон юм. Мөн “Драгон холдинг” ХХК-ийн захиалгаар худалдаа үйлчилгээний төвийн зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн зан төлвийн судалгааг 7-р сард амжилттай хийж, хүлээлгэн өгсөн. Тус судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн орчин нөхцлийг чанарын үзүүлэлтээр харьцуулан гаргасан. Дараа нь худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн зан төлвийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Танай компанийн цаашдын зорилго?

Манай компани Монгол улсад судалгаа төлөвлөлтийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, чанарын судалгаа, ажиглалт тандалтын судалгаанд өөрийн бааз суурийг бэхжүүлэх зорилготой байгаа. Чанарын судалгаан дээр ажиглалт, тандалтын камер, дуу хураагуур болон энэ чиглэлээр мэргэшсэн судлаачдийн баг бүрдээд байна. Үйлчилгээний чанарын судалгааг ямар газрууд захилан хийлгүүлдэг вэ? Сүүлийн үед манай үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээ харьцангуй сайжирч байгаа. Энэ нь цаанаа судалгаа, хяналт, сургалт сайн байгаатай холбоотой. Манай компани Ньютел ХХК-тай урт хугацааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Үйлчилгээний чанар, жилээс жилд, тэр ч байтугай сард өөрчлөгдөн шинэчлэгдэж сайжирч байгаа нь ажиглагддаг шүү. Цаашдаа Монгол улсын бүх л үйлчилгээний салбарынхан монеторинг, хяналтын судалгааны хэрэглэгчид болно гэдэгт итгэлтэй байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91111511, 88081030, 70117823 утсаар холбогдож авч болно.

Танай байгууллагад амжилт хүсье.

www.sonin.mn-д тавигдсан ярилцлга

No comments:

Post a Comment