Wednesday, July 3, 2013

Б.Билэгтсайхан: Бодитой судалгаа нь өөрөө бизнесийн шинэ хөрөнгө оруулалт юм

Бизнесийн салбарын ширүүн өрсөлдөөн дунд аль мэдээлэлтэй нь оршин тогтнож, өргөжин хөгжиж байдаг. Тэр ч утгаараа манай бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулах болон сул талаа илрүүлэхэд хэрэглэгчийн зан төлөв, хандлагын судалгааг тогтмол хийх болжээ. 

Бизнесийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг MICG компани нь энэ чиглэлээр 6 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 150 гаруй судалгааны ажил гүйцэтгэсэн байна. Байнга хувьсаж байдаг хэрэглэгчийн хандлагыг судлахад хамрах хүрээ, газар зүйн байршлаас шалтгаалаад асар их зардал гардаг. 

Тэгвэл MICG компаний нэвтрүүлж буй дэвшилтэт технологиор дээрх зардлыг хэмнээд зогсохгүй, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй байх судалгааны аргын талаар тус компаний Гүйцэтгэх захирал Б.Билэгтсайхантай ярилцсанаа хүргэе.

 -Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө компанийхаа үйл ажиллагааны талаар манай уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?

 - Баярлалаа.Танд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Манай MICG компани нь судалгаа, хөрөнгө оруулалт, бизнесийн сургалт, зөвлөгөө зэрэг бизнесийг дэмжих бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд бид 150 гаруй төсөл судалгаан дээр ажилласан.

 - Төсөл амжилттай хэрэгжих үндэс нь юу байдаг юм бол? 

Бизнесийн шинэ санаа олоод, түүнийгээ хэрэгжүүлэхээр ажиллаж буй хүмүүст маань хэрэг болох байх. - Нөхцөл байдлыг бодитоор үнэлж, эрсдэлээ тооцох. Хүмүүс эрсдэлээ тооцохоос өмнө ашгаа л бодоод байдаг. Эрсдэлийг тооцож, зах зээлийг бодитоор үнэлэх нь төсөл амжилттай хэрэгжихийн эхлэл юм. Мөн ямар ч бизнесийг эхлэхээс өмнө тухайн зах зээлээ сайтар судалсан байх хэрэгтэй.

 - Судалгааны үр дүн сөрөг гарах юм уу, эрсдэлээ хэтрүүлэн үнэлээд шантрах тохиолдол гарна биз? 

- Тэгэлгүй яахав. Гэхдээ хэн ч Африкт очоод ноосон оймс заръя гэж бодохгүй л дээ. Өөрөөр хэлбэл огт ашиг олохооргүй бизнес санаа сэднэ гэж байхгүй. Төлөвлөлтөө сайн хийгээд зөв менежментээр ажиллаж чадвал амжилт олно. Судалгааны гол зорилго нь эрсдэлийг бууруулах шүү дээ.

 - Мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэхийн давуу тал нь юу вэ? 

-Дэлхий дахинд бизнесийн байгууллагууд судалгаан дээр оршин тогтнож байна гэвэл хилсдэхгүй. Яагаад гэвэл судалгаа нь бизнесийн эрсдэлийг бууруулаад зогсохгүй, цаашдын чиг хандлагыг тодорхойлдог. Одоо 90-ээд он шиг өглөө сэрээд шинэ бизнес эхэлдэг цаг үе өнгөрсөн. Бизнесийн байгууллагууд тогтворжоод, өрсөлдөөн улам ширүүсч байна. Үүнийг дагаад судалгаанд тулгуурласан бизнес, судалгаанд тулгуурласан маркетинг л амжилт олно. Судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь хэд хэдэн давуу талтай. Судалгаанд оролцох зорилтот сегментийг сонгох, асуулт боловсруулах, дүн шинжилгээ хийж үр дүнг гаргах зэрэг судалгааны үе шат бүрт мэргэжлийн ур чадвар шаардана. Хэрэв эдгээрийн аль нэгийг л алдаатай хийвэл судалгааны үр дүн бүхэлдээ худлаа гарна гэсэн үг. 

-Нэг судалгаа хийлгэхэд ямар хэмжээний зардал гардаг вэ?

 -Хамаарч буй хэрэглэгчээсээ хамаарна. Олон хүнийг хамрах тусмаа үр дүн нь өндөр гардаг. Саяхныг хүртэл бид анкетын аргаар судалгаа явуулж ирсэн. Зорилтот сегментдээ хүрч ажиллахын тулд асар их зардал гардаг байсан. Өнөөдрийн ярилцлаганы маань гол зорилго нь судалгааны орчин үеийн аргачлалыг танилцуулах юм. Дэвшилтэт технологи дээр суурилсан утсан судалгааны арга нь уламжлалт анкетан судалгааны аргыг бодвол хамаагүй зардал багатай, цаг хугацааны хувьд хэмнэлттэй, орон зайн хязгаарлалтгүйгээр судалгаа явуулах боломжтой. Утсан судалгааны бас нэг давуу тал нь захиалагч судалгааны хариуг ярилцлага хийсэн бичлэгтэй тулгаж болно. Өөрөөр хэлбэл үнэн бодит байдлыг захиалагч өөрөө хянана. 

-Цаг хугацааны хувьд хэмнэлттэй гэдгийг уншигчдад маань тайлбарлаж өгөөч? 

-Анкетын аргаар 2000 гаруй хэрэглэгчийг хамарсан томоохон судалгаа явуулахад бид нэг сар хагасын хугацаа зарцуулдаг байсан. Утсан судалгааны аргыг нэвтрүүлснээр ийм судалгааг ердөө 10 хоногт л хийх боломжтой. Энэ нь юунаас хамаарч байна вэ гэхээр мэдээлэл солилцох хурд, дүн шинжилгээ хийх үйл ажиллагааг програмын тусламжтайгаар хийх болсонтой холбоотой. Өмнө нь бид хүмүүсийн гараар бичсэн мэдээллийг нэг бүрчлэн гараар шивж оруулдаг байсан.

 -Бизнесийг дэмжих үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа танай байгууллагын хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. MICG компанитай холбоо барих утас: 99058841, 91111511

Wednesday, October 5, 2011

Б.Билэгтсайхан: Судалгаагаараар хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн цар хүрээ 2-3 дахин өссөн нь ажиглагдсан




Та Монгол улсын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдээс авсан судалгааны талаар яриач?

Манай компани Монголын улсын хөдөө аж ахуйн бизнест зөвлөгөө, холболтын үйл ажиллагаа явуулдаг CHF олон улсын байгууллага нь төслийн үр дүнг хэмжих зорилготой судалгааг саяхан явуулсан.

Энэхүү судалгаанд хэдэн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид хамрагдсан бэ?

Тус судалгаанд 1200 тариаланч, ногоочид, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч компаниуд хамрагдсан байна. Монгол улсын газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймаг, Дархан, Төв аймаг, Улаанбаатар хотын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид идэвхитэй оролцлоо. Судалгаагаар гол үр дүн ямар гарсан бэ? Судалгаагаар Монгол улсын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн орлого, тариалалтын хэмжээ сүүлийн 3 жилд хурдацтай өссөн дүнтэй байна.

Манай компани “CHF” олон улсын байгууллагатай судалгааны нууцлалын гэрээ хийсэн учраас судалгааны илүү үр дүнг олон нийтэд мэдээлэхгүй байх ёстой. Ер нь захилагаар хийж буй бүх судалгаа, төслийн ажил нь захиалагчийн оюуны өмчид хамаарагддаг. Бид мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй байдаг. Ерөнхийд нь дүгнэхэд улсын хэмжээнд өрхийн газар тарилан, ногоон бизнесийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар тогтоогдлоо. Хөдөө аж ахуйн жижиг дунд бизнес эрлэгчдэд газар тариалан, ногоо тарих, арчлах, зоорилох зэргээр сургалт мэдээллийн хэрэгцээ их байдаг. Танай компани энэ зун өөр ямар ажлууд дээр ажилласан бэ? Манайх 6-р сард Уул уурхайн бэлтгэн нийлүүлэгчийн зан төлвийн судалгааг хийж гүйцэтгэсэн. Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад бэлтгэн нийлүүлэгч компаниудын тоо нэмэгдсээр байгаа. Манай судалгааны багийнхан “Уул уурхайн барилга, ажлын хувцас, машин механизм, тээвэр, сэлбэг эд анги” зэрэг уул уурхайн зардалд өндөр хувь эзэлдэг бараа, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэгчидийн зан төлөвийг судалсан юм. Мөн уул уурхайн компаниуд нь бэлтгэн нийлүүлэлтийг ямар хугацаанд, дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг, хаанаас, ямар шалгуураар худалдан авалт хийдэг болохыг тодорхойлсон юм. Мөн “Драгон холдинг” ХХК-ийн захиалгаар худалдаа үйлчилгээний төвийн зах зээлийн багтаамж, хэрэглэгчийн зан төлвийн судалгааг 7-р сард амжилттай хийж, хүлээлгэн өгсөн. Тус судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зах, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн орчин нөхцлийг чанарын үзүүлэлтээр харьцуулан гаргасан. Дараа нь худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн зан төлвийн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Танай компанийн цаашдын зорилго?

Манай компани Монгол улсад судалгаа төлөвлөлтийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх, чанарын судалгаа, ажиглалт тандалтын судалгаанд өөрийн бааз суурийг бэхжүүлэх зорилготой байгаа. Чанарын судалгаан дээр ажиглалт, тандалтын камер, дуу хураагуур болон энэ чиглэлээр мэргэшсэн судлаачдийн баг бүрдээд байна. Үйлчилгээний чанарын судалгааг ямар газрууд захилан хийлгүүлдэг вэ? Сүүлийн үед манай үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээ харьцангуй сайжирч байгаа. Энэ нь цаанаа судалгаа, хяналт, сургалт сайн байгаатай холбоотой. Манай компани Ньютел ХХК-тай урт хугацааны гэрээ байгуулан ажиллаж байгаа. Үйлчилгээний чанар, жилээс жилд, тэр ч байтугай сард өөрчлөгдөн шинэчлэгдэж сайжирч байгаа нь ажиглагддаг шүү. Цаашдаа Монгол улсын бүх л үйлчилгээний салбарынхан монеторинг, хяналтын судалгааны хэрэглэгчид болно гэдэгт итгэлтэй байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91111511, 88081030, 70117823 утсаар холбогдож авч болно.

Танай байгууллагад амжилт хүсье.

www.sonin.mn-д тавигдсан ярилцлга

Thursday, May 19, 2011

Үйлчилгээний маркетинг

Үйлчилгээ гэдэг нь үйл ажиллагаа, ашиг хонжоо, сэтгэл ханамж хэлбэрээр худалдагдах бүх зүйлс юм. Үйлчилгээг худалдахад эзэмшлийн талаар өөрчлөлт гарахгүй.

Үйлчилгээний онцлог шинж чанарууд болон маркетингийн стратегүүд

Үл мэдрэгдэх стратеги

Үйлчилгээ нь үл мэдрэгдэх шинж чанартай.

Бодит бараатай адил худалдан авахаас өмнө харагдаж, амтлагдаж, сонсогдож, үнэртэхгүй. Өөрөөр хэлбэл худалдан авхаас өмнө үр дүнг нь харж болдоггүй. Тодорхойгүй байдлыг бууруулахын тулд худалдан авагч үйлчилгээний чанарыг илэрхийлэх бэлгэ тэмдэг, илэрхий зүйлийг хайдаг. Тиймээс үйлчилгээ хийгч хүмүүсийн үүрэг нь “илэрхий зүйлийг удирдах”, “үл мэдрэгдэх байдлыг Мэдрдэг болгох” явдал юм.

Барааг зах зээлд гаргагчид нь бараандаа хийсвэр санааг нэмэх гэж оролддог бол үйлчилгээний мэргэжилтэн хийсвэр барандаа бодит илэрхий зүйл, бэлгэ тэмдэгийн чанартай зүйл нэмэхийг хүсдэг. Үйлчилгээний байгууллагууд байрших стратегиа доорх хэрэгсэлүүдээр дамжуулан мэдрэгдэхүйц болгодог.

Жишээ нь банкны байгууллага үйлчилгээгээ хурдан, үр ашигтай гэж илэрхийлэхийг хүсдэг.

Тэгвэл илэрхийлэх арга хэрэгслүүд нь:

1.Байр.

Банкны дотоод, гадаад байдалд нь маш цэвэрхэн байх, ширээнүүд болон хөдөлгөөний урсгалуудыг маш болгоомжтой төлөвлөн зохион байгуулах ёстой. Дугаарын их уртгүй байхаар зохион байгуулах хангалттай сандалтай байлгах, орчинд нь сонсгох хөгжим нь үр ашигтай үйлчилгээ болохыг илэрхийлэх гэх мэт.

2.Хүмүүс

Банкны боловсон хүчнүүд зав зайгүй ажиллаж байх хэрэгтэй болно. Хувцасаа тохируулах ёстой.

3.Тоног төхөөрөмж .

Комьютер, хувьлах машин, ширээнүүд нь аятайхан харагдахаар байх

4.Мэдээллийн материал

Банкны мэдээллийн материал нь мөн л нүүр царай нь илэрхүйлэгдэхүйц болгоомжтой бэлтгэгдсэн байх ёстой.

5. Бэлгэ тэмдэг

Пүүсийн нэр, бэлэг тэмдэгээ зөв сонгох ёстой.

6. Үнэ

Янз бүрийн үйлчилгээнийхээ үнийг цаг ямагт тодорхой байлгах. Үйлчилгээ нь ерөнхийдөө нэг л хугацаанд үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэнэ.

Бодитой барааны үйлдвэрлэл, хувиарлалт, хэрэглээ нь өөр өөр цаг үед явагдана.

Саланга биш стратеги

Үйлчилгээ нь ерөнхийдөө нэг л хугацаанд үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэнэ. Бодитой барааны үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээ нь өөр өөр цаг үед явагдана.

Үйлчилгээг хүн явуулж байгаа бол тэр хүн ч өөрөө үйлчилгээний хэсэг нь болно. Үйлчлэгч болон үйлчлүүлэгч хоёр хоёулаа үйлчилгээний гарцанд нөлөөлнө.

Үйлчлүүлэгч, үйлчлэгч хоёрын харилцаа холбоо нь үйлчилгээний маркетингийн онцлог шинж нь болж өгнө.

Худалдан авагчийн үйлчилгээг нийлүүлэгч нь хэн бэ? гэдгийг ихэд сонирходог.

Өөр өөр хүн үйчилж байгаа бол ижил үйлчилгээ биш. Үйлчлүүлэгч тухайн үйлчлэгчийг илүүд үзэж байвал үнэ нь тэр үйлчлэгчийн цаг хугацааны хязгаарлагдмал нийлүүлэлтийг хэмжих болно.

Үйлчлэгч нь олон хүнтэй ажиллаж сурна, мөн хурдан ажилладаг.

Янз бүр байх

Үйлчилгээ нь хэн хэзээ, хаана хийж байгаагаас шалтгаалж чанар нь янз бүр байна.

Үйлчилгээний пүүс чанарын хяналтыг гурван үе шаттайгаар хийнэ.

1. Сайн боловсон хүчин сонгож авах, сургалт явуулах

2. Байгууллагын бүхий л хэмжээнд үйлчилгээний процессыг стандартчилна.

3. Худалдан авагчитай хийх ярилцлага болон зөвлөгөө, харьцуулалт зэргээр худалдан авагчдын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлж тааруухан үйлчилгээг сайжруулна.

4. Үл хадгалагдах

Үйлчилгээг хадгалж бодоггүй. Эрэлт хэвийн нөхцөлд үл хадгалагдах байдал нь асуудал биш юм. Харин эрэлт хэлбэлзэлтэй үед үйлчилгээний пүүс хүнд байдалд ордог. Үүнээс гарахын тулд пүүс эрэлт болон нийлүүлэлтийн зохицуулалтыг хийх болно.

Үйлчилгээний байгууллагын маркетингийн стратегиуд

§ Үйлчилгээний байгууллагууд нь уламжлалт маркетигийн хандлагуудыг хэрэглэж үйл ажиллагаа явуулахад нилээд хүнд өөрөөр хэлбэл үйлчилгээний маркетигийн хольцийг шаардах төдийгүй өөр хоёр зүйлийг шаардна.

Стратегиа тодорхойлоход доорох зүйлсийг анхаарах ёстой.

Хүмүүс үйлчилгээний байгууллагын сурталчилгаанаас илүү ам дамжисан ярианд итгэдэг.

Чанарыг нь илтгэх үнэ, боловсон хүчин болон бусад бодит зүйлд итгэдэг.

Сэтгэл хангалуун хэрэглэгч нь үйлчилэгчидээ маш үнэнч ханддаг.

Үйлчилгээний байгууллагууд нь гурван үүрэгтэй.

1. Өрсөлдүүлэх ялгаагаа нэмэгдүүлэх

Үйлчилгээний байгууллага гурван арга замаар ялгаварлал буй болно.

Хүмүүс. Үйлчлүүлэгчдэдээ маш ойр харицана

Бодит орчин. Аятайхан орчин бий болгох

Үйл ажиллагаа. Үйлчилгээгээ хүнд хүргэх үйл явц

2. Үйлчилгээний чанарыг тодорхойлогч шалгуур үзүүлэлтүүд.

 Тохиромтой газарт, тохиромжтой цагт, бага хүлээлгэх

 Үйлчилгээг хэрэглэгчдийн хэлээр тайлбарлах

 Ажилчид нь чадвар мэдлэгтэй байх

 Ажилчид нь нөхөрсөг, эелдэг анхаарал сайтай байх

 Пүүс ажилчиaд итгэл олгох

 Аилчид нь хэрэглэгчдийн шаардлага, тулгарсан асдалд маш хурдан, бүтээлчээр хандах

3. Бүтээмжээ нэмэгдүүлэх

 Үйлчигээний байгууллагууд доорхи арга замуудаар бүтээмжийг нэмэгдүүлдэг

 Зай завсаргүй ажиллах эсвэл чадварлаг ажиллах

 Үйлдвэрлэлийг стандарчилж, тоног төхөөрөмжийг нэмэх

 Илүү үр ашигтай үйлчилгээг төлөвлөх

 Үйчлүүлэгчдийг үйлчилгээнд оролцуулах

“MICG” КОМПАНИЙН АЖЛЫН ТУРШЛАГА ЗАХИАЛААР ХИЙ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД:

2006 он.
1. Арилжааны банкны олон нийттэй харилцах үйл ажиллагааг сайжруулах төсөл,
2. Монгол улсын мөнгөний бодлогын шилжих механизм, түүний эдийн засгийн үр нөлөөллийн судалгаа,
3. Зоогийн газар байгуулах бизнес төсөл,
4. Интернэт хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа, Онлайн номын дэлгүүр байгуулах бизнес төсөл
2007 он.
1. Цэвэр усны зах зээлийн судалгаа
2. Монгол улсад 00-ийн цаас үйлдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл,
3. Телевиз үзэгчдийн зан төлөвийн судалгаа.
4. Арилжааны банканд валют арилжааны шинэ системыг нэвтрүүлэх судалгаа,
5. Аялал жуулчлалын бааз байгуулах хөрөнгө оруулалтын төсөл
2008 он.
1. Хэвлэлийн зах зээлийн судалгаа,
2. Сонин, сэтгүүл уншигчдын зан төлөвийн судалгаа,
3. Авто машины зах зээлийн судалгаа,
4. Хүлээгдэж буй инфляцийн үр нөлөөллийн судалгаа,
5. Банкны зээлийн эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулах суурь судалгаа
6. Монгол улсад интернэт худалдааг нэмэгдүүлэх боломж, зах зээлийн судалгаа
2009 он.
1. Аялал жуулчлалын цогцолбор барих хөрөнгө оруулалтын төсөл. “IDI” ХХК. Үүнд орон нутгийн орчин нөхцөлд нийцүүлэн боломжит жуулчлалын төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг татах маркетингийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, хэрэглэгчдийн судалгааг хийсэн.
2. Мах, махан бүтээгдэхүүн, хадгалах хөргөлтийн зоорь байгуулах төсөл,
3. Гурилын үйлдвэр байгуулах бизнес төсөл,
4. Шилмэл үйлдрийн гахайн аж ахуй байгуулах хөрөнгө оруулалтын бизнес төсөл,
5. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бизнес төсөл,
6. Ноос, ноолууран бэлэн хувцас үйлдвэрлэх хөрөнгө оруулалтын төсөл
2010 он
1. Гоо сайхны салон нээх хөрөнгө оруулалтын бизнес төсөл
2. Гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн судалгаа
3. Орон сууцны хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх боломж, банк санхүү, макро эдийн засгийн судалгаа
4. Зөгийн балны зах зээлийн судалгаа, хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа
5. Элсэн чихэрийн зах зээлийн судалгаа. Үүнд Монгол улсын импортийн хэмжээ, импорлогч компаниудыг харьцуулан судалсан.
6. Монгол улсын цагаан будааны зах зээлийн судалгаа. Үүнд өрсөлдөгчид, борлуулалтын сувгийн судалгаа, хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааг хамруулсан.
7. Монгол улсын уламжлалт анагаах ухааны эмчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчдийн судалгаа. Уламжлалт болон хосолсон үйлчилгээ явуулдаг эмнэлэг болон бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа.
2011 он.
1. Монгол улсын нүүрс экспорт, үнэ ханш, зах зээлийн судалгаа
2. Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бизнес төсөл.
Үүнд зах зээлийн судалгаа, хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа орсон болно.
3. Вакум цонхны үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалтын төсөл. Үүнд өрсөлдөгчийн судалгаа, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанууд хийгдсэн.
4. Амралт, сувиллалын газрыг өргөжүүлэх бизнес төлөвлөгөө.
Үүнд маркетинг, хөрөнгө оруулалтын төлөвлөлт багтсан.
5. Гадаад хэл сургалтын төвийн маркетингийн төлөвлөгөө боловсруулав. Үүнд интернэт маркетинг болон бусад хэрэгслүүдийг ашиглах нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан.
6. Монгол улсын орон нутгийн тээврийн зах зээлийн судалгаа
7. Монгол улсын худалдаа үйлчилгээний төвийн зах зээлийн судалгаа
8. Худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн зан төлөвийн судалгаа
9. Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийн зах зээлийн судалгаа.
Үүнд шатахуун, ажлын хувцас, хоол хүнс, түүхий эд материал, машин механизм, кэмп, сэлбэг эд анги, эмнэлгийн тусламж үйлчилгээг ханган нийлүүлэгч компаниудыг хамруулсан болно.


“ЭМ АЙ СИ ЖИ” ХХК-ийн санаачлагаар болвсруулсан төслүүд


Эдгээр төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ харилцан адилгүй буюу 1 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх болно. Эдгээр төслүүд дээр хамтран ажиллах буюу мэдээллээр хангана.

1. Хуурай сүү үйлдвэрлэх төсөл
2. Хүнсний ногоо нөөшлөх аж ахуйн төсөл
3. Зөгийн аж ахуйн төсөл
4. Гахайн аж ахуйн төсөл
5. Ногооны аж ахуйн төсөл
6. Гялгар уут боловсруулах үйлдвэр
7. Бялууны үйлдвэрийн төсөл
8. Мод боловсруулах үйлдвэрийн төсөл
9. Тахианы аж ахуйн төсөл
10. Блокны үйлдвэр байгуулах төсөл
11. Хүнсний бөөны худалдааны төв байгуулах төсөл
12. Сүүний үйлдвэрийн эрчимжсэн аж ахуй байгуулах төсөл
13. Эрчимжсэн фермын аж ахуй байгуулах төсөл
14. Шахмал түлшний үйлдвэрийн төсөл
15. Халуун усны газар байгуулах төсөл
16. Авто сэлбэгийн худалдаа, зуучлалын төсөл
17. Хуванцар эдлэлийн үйлдвэрийн төсөл
18. Тоосгоны үйлдвэр байгуулах төсөл
19. Шүдний эмнэлэг байгуулах төсөл
20. Хүнд, хөнгөн блокны үйлдвэрийн төсөл
21. Гэр цэцэрлэг байгуулах төсөл
22. Нийтийн бие засах газар байгуулах төсөл
23. Ямааны фермийн төсөл
24. Эсгийний үйлдвэрийн төсөл
25. Түүхий эдийн зах байгуулах төсөл
26. Үнээний фермийн төсөл
27. Шахмал түлшний үйлдвэрийн төсөл
28. Хог хаягдал боловсруулах үйлдвэрийн төсөл
29. Жимс, ногооны аж ахуйн байгуулах төсөл
30. Хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл

"MICG" ХХК (MARKETING & INVESTMENT CONSULTING GROUP)

Компанийн эрхэм зорилго
Байгууллагуудын шинэ үеийн төлөө олон улсын жишигт нийцсэн маркетинг, хөрөнгө оруулалтын зөвлөх компани байхад оршино.
Компанийн уриа үг
“Таны бизнесийн шинэ үеийн төлөө”
1. КОМПАНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ
2006 он. Компани албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Мэргэжлийн түвшинд зах зээлийн судалгаа, төлөвлөлтийг амжилттай хийж хэд хэдэн байгууллагуудтай хамтран ажиллав.
2007 он. “Манлайлах Чадвар” хувь хүний хөгжлийн ТББ-ийг үүсгэн байгуулсан. Хувь хүний хөгжил, менежмент, маркетингийн сургалт зохион байгуулах болов. Маркетингийн судалгааны шинэ систем, судалгаа авах, хянах, эргэх холбоог бий болгож ажиллах болсон.
2008 он. Төсөл хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлтийн ажилд гар бие оролцох болсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын харьяа “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-тэй хамтран ажиллах болов.
2009 он. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХАРЬЯА ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ-тэй хамтран Монголын бизнесийг дэмжих үйлчилгээний зах зээлийн иж бүрэн хөтөлбөр, судалгааг хийв. Орон нутаг болон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлэв.









2. КОМПАНИЙН ЗАРЧИМУУД
Мэргэжлийн судалгаа, хөгжлийн “MICG ” ХХК нь хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээн урт хугацаанд итгэл дааж хамтран ажиллах бодлоготой. Компаний ерөнхий бодлогын хүрээнд дараах хэд хэдэн зарчмыг баримталдаг.
Туршлагатай. 2006 оноос 3 жил тасралтгүй судалгаа, шинжилгээ, төслийн боловсруулалт, бизнесийн сургалт, зөвлөгөөг өгсөөр ирсэн. Энэ хугацаанд Монгол улсын бизнес, эдийн засаг, нийгэм, улс төр, салбарын мэдээллийн санг бий болгож чадсан.
Итгэлтэй. Манай компани урт хугацаанд хамтран ажиллах, итгэл, найдвартай байх чанарыг эрхэмлэн ажилладаг. Бидний зорилго урт хугацаанд байнгын хамтын ажиллагааг бий болгоход оршдог.
Чадварлаг. Бизнесийн удирдлага болон эдийн засгийн чиглэлээр гадаад, дотоодын мастер болон түүнээс дээш зэрэгтэй мэргэшсэн судлаачид ажилладаг. Мөн улсын хэмжээний эрдэмтэн, багш нар манай компаний судалгаа хөгжил, эдийн засаг, бодлогын зөвлөхөөр ажилладаг.
Хурдтай. Шинэ санаа, оновчтой бүтээлийг маш богино хугацаанд олны хүчийг ашиглан хурдтай хийж чаддаг. Судалгааны хамрах хүрээ өргөн, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх гэх мэт процесст ажиллах чадвартай хамт олныг бүрдүүлсэн үндсэн багтай.

Боломжийн үнийн санал. Судалгааны цар хүрээ, нөхцөл байдлыг харгалзан боломжит үнийг санал болгодог. Нийгэмд тустай, олон нийт, хүмүүнлэгийн ажлыг өөрсдийн санаачлагаар 20%-ийн хямдралтайгаар хийж гүйцэтгэдэг.













САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
1.СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН СУДАЛГАА
• Зах зээлийн судалгаа
• Өрсөлдөгчийн судалгаа
• Хэрэглэгчийн судалгаа
• Бүтээгдэхүүний судалгаа
• Борлуулалтын сувгийн судалгаа
• Бүтээгдэхүүний идэвхижүүлэлтийн судалгаа

СОЦИОЛОГИЙН СУДАЛГАА
• Улс төрийн социологийн судалгаа
• Социологийн суурь судалгаа
• Социометрийн судалгаа
• Хэвлэл мэдээллийн сониологийн судалгаа

2. БИЗЕС ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ
3. МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
4.БУСАД ҮЙЛЧИЛГЭЭ
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ КОМПАНИТ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ
• Байгууллагын олон нийттэй харилцах компанит ажлын төлөв-лөгөө, хөтөлбөр зохион байгуулах, хэрэгжүүлэх
ГЭРЭЭТ МАРКЕТИНГ
ГЭРЭЭТ БОРЛУУЛАЛТ
БИЗНЕСИЙН СУРГАЛТ
• Бизнес төсөл хэрхэн бичих бэ? Сургалт
• Хөрөнгийн зах зээлийн сургалт

БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨ